Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багт энэ сарын 1-нд гарсан ойн түймрийг өчигдөр бүрэн унтрааж, орон нутгийн захиргаанд хүлээлгэн өглсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
ОБЕГ-ын даргын шийдвэрээр түймрийн голомтод ажиллах бүрэлдэхүүнийг 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16:30 цагт Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомт руу шуурхай хүргэсэн байна.
Түймрийн голомтод, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, түүний харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлуулсан 30 алба хаагч, аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0257 дугаар анги, сумын ЗДТГ зэрэг байгууллагын 18, нийт 48 хүн ажиллаж, богино хугацаанд, газар авахуулалгүй түймрийг шуурхай унтраажээ.