ХӨВСГӨЛ: Энэ хичээлийн жилд 11500 хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагдаж байна

Өнөөдөр Хөвсгөл аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүд багш сурагчдаа хүлээн авч эрдмийн баяраа ёслол төгөлдөр хийж байна.

Хөвсгөл аймгийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн 39, хувийн өмчийн 6 нийт 45 цэцэрлэг, сургуульд 11500 хүүхэд хамрагдаж 270 үндсэн багш ажиллана.

Ерөнхий боловсролын төрийн өмчийн 34, хувийн хэвшлийн 1 нийт 35 сургуульд 28500 хүүхэд суралцана. Энэ хичээлийн жилд шинээр 1-р ангид 3447 хүүхэд хамрагдах бол 12-р ангийг 1473 хүүхэд төгсөнө.

Энэ өдөр Аймгийн Засаг дарга Л.Ганболд Хөвсгөл аймгийн Ирээдүй 21-р зуун сургууль, Мөрөн сумын Бүрэнхаан 13-р цэцэрлэгийн эрдмийн баярын нээлтэд оролцож багш сурагчид, эцэг эхчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Хөвсгөл аймгийн Засаг даргын зүгээс боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмэгдүүлэн, Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүд холбогдох албаны хүмүүстэй хамтран ажилласнаар тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж чадлаа.

Боловсрол, соёлын салбарт 2018-2019 онд 87,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил байгаагийн 3 ажил 100 хувь хийгдсэн. Найман ажил гүйцэтгэгч шалгарсан, 10 ажил гэрээ байгуулах шатандаа явагдаж байна. Бүх сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн эхэлж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих