“Хөх сувд-2019” наадамд 15000 гаруй иргэн оролцов

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсний баяр  “Хөх сувд-2019” нэрийн дор 20 дахь удаагийн нээлтээ хийлээ.

 Иргэдийн аюулгүй байдлыг хангах, Хөвсгөл нуур бохирдохоос сэргийлэх зорилгоор автомашин техникийг хуурай газарт байрлуулж, мөсөн дээр зөвхөн явган хүн, морин чарга гаргаж зохион байгуулалт сайн байгааг иргэд хэлж байсан бөгөөд эхний өдрийн арга хэмжээнд 2500 гаруй автомашин, 15000 гаруй иргэн ирж оролцлоо.

Энэ жилийн хувьд зохион байгуулалт сайтай, үзэх харах, тоглож наадах зүйл их, цаг агаар тогтуун дулаан сайхан байна гэдгийг хүрэлцэн ирсэн иргэд онцолж байлаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих