ХОВД: Модон овооноос 1.5 тн хог цэвэрлэв

Модон овооноос 1.5 тн хог цэвэрлэв

Монголчууд цай, идээнийхээ дээжийг уул, овоондоо өргөдөг сайхан уламжлалтай. Сүүлийн жилүүдэд энэ уламжлал алдагдаж, элдэв зүйл төдийгүй хог хаягдал болох зүйлийг овоон дээр орхих болжээ.

Иймээс Монголын уламжлалт сар шинийн баярыг угтаж Ховд аймгийн БОАЖГ-аас байгальдаа шингэдэг сүү, цагаан идээгээ л уул, овоондоо өргөж, иргэн бүр байгаль дэлхийдээ ээлтэй “Цэвэрхэн шинэлцгээе” хэмээн уриаллаа.

Аймгийн БОАЖГ, ШШГГ хамтран өнгөрсөн долоо хоногт аймгийн төвөөс 5 км зайд орших Модон овооны эргэн тойрны 300 метр орчим газраас 1,5 тн хог хаягдал цэвэрлэж, зайлуулжээ.

Иргэд архины шил, таяг, хадаг, гялгар ууттай чихэр зэргийг овоонд тавьж байгаа нь тэр чигээрээ хог хаягдал болоод зогсохгүй байгальд сөрөг нөлөө үзүүлж байна.

Хадаг гэхэд л нефтийн шаараар үйлдвэрлэдэг, синтетик материалтай, байгальд уусч алга болдоггүй хор хөнөөл ихтэй эд юм. Гэтэл иргэд харсан мод, овоо болгондоо хадаг уяж, орчноо бохирдуулж байгаа талаар байгаль орчны салбарын мэргэжилтнүүд онцолж байлаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих