Таеквондогийн иж бүрэн дэвжээ бэлэглэлээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон Монголын Таеквондогийн холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Онон нар тус холбооны Увс аймаг дахь салбарт таеквондогийн иж бүрэн дэвжээ, Ховд аймгийн клубт таеквондогийн хэрэгсэл, материалыг өчигдөр гардуулж өглөө.

Алс баруун хязгаарт таеквондогийн спорт хөгжих боломжийг олгосон дээрх эрхмүүдэд таеквондогийн спортоор хичээллэгч мянга, мянган хүүхэд залуус болон тэдний эцэг эхчүүд талархаж байна.

Увс аймаг дахь Таеквондогийн салбар холбоо нь өнгөрсөн жилүүдэд чамгүй сайн ажиллаж байгаа бөгөөд аймгийн шигшээ багийн тамирчид улс, бүсийн чанартай тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцсоор байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих