Хүүхэд харах үйлчилгээний газруудад хяналт үнэлгээ хийлээ
Улаангом сумын ЗДТГ-аас өнөөдөр аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд харах үйлчилгээний цэгүүдэд хяналт үнэлгээ хийлээ. Улаангом сумын 3 дугаар багт “Хөгжилтэй багачууд”, “Яагаадхан”, “Баярлалаа”,
Долдугаар багт “Хөөрхөн дэлхий”, Есдүгээр багт “Оюунлаг үрс”, Арваннэгдүгээр багт “Жавхаалаг жаалууд”, “Бөмбүүлэй”, 12 дугаар багт “Гэрэл” хүүхэд харах үйлчилгээний цэгүүд тус тус ажиллаж байна.
Эдгээрийг 18 иргэн ажиллуулж, 89 хүүхдийг хамруулж байна. Сурагчдын хичээл амарсан, ханиад томуу их байгаатай холбоотойгоор зарим хүүхэд харах үйлчилгээний цэгт хүүхдийн ирц хангалтгүй байна.
Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй иргэдийн хувьд үйлчилгээний цагийн хуваарийг мөрдөж ажиллах, хүүхдийн хоолны цэсийг өдөр өдрөөр гаргаж эцэг эхчүүдэд мэдээлдэг байх, хүүхдийн хоолны дээж устгалыг тогтмол хөтөлж хэвших, хүүхдийн хоолны орц нормыг мөрдөж ажиллах,
үйлчилгээний орчны аюулгүй байдлыг хангах зэрэгт цаашид анхаарах хэрэгтэй байна гэж хяналтын үнэлгээний багийнхан дүгнэлээ.