Увс аймагт ухаалаг худгийн үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ

Увс аймгийн төвийн гэр хорооллын айл өрхүүд худгаас усаа авахад цагт баригдах, ажиллахгүй бол усгүй буцах гэх мэт асуудалтай тулгардаг.

Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр төрийн мэдэлд байдаг худгуудыг ухаалаг үйлчилгээтэй болгох тендер зарласан байна. Уг тендерт “Баялаг говь” компани гүйцэтгэгчээр шалгарсан бөгөөд өнгөрсөн баасан гаргаас эхлэн ухаалаг үйлчилгээг нэвтрүүлжээ.

Одоогоор Улаангом сумын 4-р багийн хоёр худаг, 6-р багийн нэг худаг, 10-р багийн 3 худаг болон 9-р багт барьж байгаа хоёр худагт энэхүү үйлчилгээг нэвтрүүлээд байна. Мөн Хяргас, Өмнөговь, Наранбулаг сумын төвийн худгуудад ухаалаг үйлчилгээг үзүүүлж байна.

Үндсэндээ автомат худгийн удирдлагын цогц системийг суурилуулснаар төлбөрийн картын системд шилжиж байгаа аж. Ингэснээр ард иргэд худгаар үйлчлүүлэхэд илүү хялбар болж, цагийн хязгаарлалтгүй, хоногийн 24 цагийн аль ч үед хэрэглэгч усаа авах боломжтой болсон байна.

Мөн усны зарцуулалт, картын цэнэглэлт, хэрэглэгчийн бүртгэл зэрэг нь Мэдээллийн санд хадгалагдаж сарын болон тухайн сонгосон хугацааны тайланг эргэн харах боломжтой байна. Ямартай ч төрийн мэдлийн худгууд ухаалаг үйлчилгээ нэвтрүүлснээр усны үргүй зардал буурч байгаагаас гадна ундны усан хангамжийн хүртээмж сайжирч байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих