Аварга малчны хүү, Аварга боллоо

Аварга малчны хүү, Аварга боллоо

Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн иргэн Монгол Улсын aварга малчин Хүрэлбаатарын хүү Гантөмөр аавынхаа амжилтыг бататгаж эрхэм хүндтэй цолны эзэн боллоо.

Тэрбээр эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2000 оноос өнөөг хүртэл мал маллаж байгаа аж. Сүүлийн жилүүдэд 1239-1696 толгой мал тоолуулж, 88.2 хувиар төл бойжуулж мал сүргээ 3 жил дараалан төлөөр нь өсгөж, сүрэгт эзлэх хээлтэгч малын эзлэх хувийг бодод 36.2, богд 42.2 хувьд хүргэж ямааны эзлэх хувийг нийт сүрэгт 19.7-д барьж хээлтүүлэгч, хээлтэгчийн тохироог бүрэн хангажээ. Малынхаа үүлдэр, угсаа, чанар чансааг сайжруулахад ихээхэн анхаарч нутгийн шилмэл үхэр, Тэс омгийн адуу, Баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан омгийн ямаагаар цөм сүргийг бүрдүүлж чадсан байна.

Х.Гантөмөрийн шагналыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон аймаг, сумын удирдлагууд өчигдөр /201-01-28/ гардуулан өглөө.

Х.Гантөмөр нь отор нүүдэл хийж бэлчээр сонгон нутаглах, малд тарга хүч авахуулах арвин их туршлагатай залуу малчин бөгөөд 2014, 2017 онуудын жил дамнасан байгалийн давагдашгүй хүчин зүйл болох зудад Завхан аймгийн сум дундын отрын бүс “Хомын тал”-д хоёр жил дарааллан буюу нийт найман жил отор нүүдэл хийн өвөлжиж нэг ч малын гарз хохиролгүй өвлийг даван туулсан байна.

Улсын аваргын хүү сар шинийн босгон дээр “Монгол Улсын Аварга Малчин” боллоо. Х.Гантөмөрийн шагналыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон аймаг, сумын удирдлагууд гардуулан өглөө.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих