Эх дэлхийгээ хайрлах “ХӨХ СУВД” мөсний баяр 19 дэх жилдээ

Эх болсон байгаль “ЭЭЖ”-ээ хайрлан хамгаалж, хадгалан өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг. “Хөх сувд” мөсний наадмыг 2000 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ.

Энэхүү наадам нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзэл суртлыг олон нийтэд сурталчилж буйн томоохон илрэл юм. 

Тухайлбал, мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аав, ээж би тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжилт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг болно.

Мөн энэ жилийн хувьд иргэдийн аюулгүй байдлыг хангах, Хөвсгөл нуур бохирдохоос сэргийлэх зорилгоор автомашин техникийг хуурай газарт тавиулж мөсөн дээр зөвхөн явган хүн, морин чарга гаргах аж.

“Хөх сувд” мөсний баяр гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд наадмын хөтөлбөрийг хүргэж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих