Ховд аймгийн нэрийн “бор ааруул” брэнд мэндэлнэ

Орон нутгийн бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид тулгамдаж буй асуудлыг хамтын оролцоотойгоор шийдвэрлэх зорилго бүхий “Эрсдэлгүй бизнесийн төлөө” сэдэвт уулзалт болов.

Тодруулбал, сүү, цагаан идээний бизнес эрхлэгч, малчид хамтран “бор ааруул” гэх Ховд нутгийн шинэ брэнд бүтээгдэхүүн бий болгоход дэмжих, хайрцаг, сав баглаа боодлын үйлдвэрлэл хөгжүүлэх, үзэсгэлэн худалдааг өргөжүүлэх замаар бизнес эрхлэгч иргэн, малчдын оролцоог нэмэгдүүлэх, орон сууцны айл өрхийн ундны усанд лабораторийн шинжилгээ хийх, улирлын чанартай бизнес, тэр дундаа хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүнд хяналтыг сайжруулах, төв захын нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэчлэх зэрэг нэлээд санал хэллээ.

Уулзалтын үр дүнд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллөөс гаргасан санал хүсэлтийг МХГ-ын үйл ажиллагаанд тусган ажиллана. Мөн зарим саналыг холбогдох байгууллага, орон нутгийн удирдлагад танилцуулж шийдвэрлэнэ гэж албаныхан хэллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих