УВС: Хаваржилт хүндэрч 44 мянган толгой мал хорогджээ!

Увс аймгийн хэмжээнд гуравдугаар сарын 4-ний байдлаар 44 мянга гаруй толгой мал хорогджээ. Тус аймгийн баруун талын сумдад хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай бүлэг энэ сарын дөрөвнөөс эхлэн Увс аймагт ажиллаж байна.

Шуурхай бүлэг, аймгийн онцгой комиссын гишүүдийн хамтаар өчигдөр хаваржилт хүндэрсэн Өлгий, Өмнөговь, Тариалан сумын удирдлагуудтай уулзаж хаваржилтын талаар мэдээлэл сонсон, малчин өрхүүдээр орж, нүүдлийн штабын байдалтай танилцан санал хүсэлтийг нь сонсжээ.

Тиймээс улсын нөөцийн өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр сумдад хуваарилах ажлыг шуурхай зохион байгуулах шийдвэрийг гаргав.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих