Дулаанхайрхан уулыг улсын тусгай хамгаалалтанд авах уу…
Хархорин, Хужирт, Өлзийт сумын нутгийг дамнан орших Дулаанхайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авахаар УИХ-аар хэлэлцэхээр товлоод байна.
УИХ-ын БОХАА-н Байнгын хорооны хуралдаанаар 9 аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай хэлэлцсэн тогтоолын төсөлд уг асуудал багтжээ.
Дулаанхайрханд нийт 24 овог, 43 төрөлд хамаарах 53 зүйл ургамал ургадаг, ан амьтны хувьд буга элбэг юм.
Гэвч хамгаалалт сулаас ой модыг авч ашиглах, ан амьтдыг агнах, үргээх зэрэг зүй бус үйлдэл гарч байгаа тул нутгийн иргэд, орон нутгийн удирдлагын хүсэлтээр тусгай хамгаалалтад авч байна.
Тусгай хамгаалалтад хамруулахаар төлөвлөж байгаа газар нутгийн хэмжээ нийтдээ 13300 орчим га бөгөөд 7700 га нь Хужирт, 4800 га нь Хархорин, 800 га нь Өлзийт суманд тус тус ноогдож байгаа аж.