ӨВӨРХАНГАЙ: Хууль бусаар ашигт малтмал олборлож байсанг илрүүлэв

ӨВөрхангай аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлолт хийж болзошгүй газруудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох илрүүлэх зорилгоор экологийн асуудал хариуцсан байцаагч нар эргүүл, хяналт шалгалтын үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.
Хяналт шалгалтаар Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан тус сумын иргэд Б, Г, Б, Е нарын үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Энэхүү хууль бусаар газрын хэвлийд халдсан бол иргэн та Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл.Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох
1.Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих