Завхан аймгийн Алдархаан сумыг шинэчилнэ

Завхан аймгийн Алдархаан сумыг шинэчилнэ

Завхан аймгийн Алдархаан сумыг боловсруулах үйлдвэрлэлийн төв болгож хөгжүүлэх бодлоготой байгаа аж.

Төслийн хүрээнд 2019-2020 онд зам, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлыг улсын төсвийн хөрөнгийн санхүүжилтээр бүрэн хийж дуусгахаар ажиллаж байгаа байна.

Алдархаан сум нь баруун бүс нутгийг хөгжүүлэх Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд БНХАУ-Говь-Алтай-Улиастай-ОХУ-ын хилийг холбосон баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын трассын дагуу байршдаг.

Аймгийн төвд хамгийн ойрхон, нисэх буудлын дэргэд байрладаг онцлогтой сум юм. Алдархаан сум нь байгуулагдсан үеэсээ Улиастай хотын иргэдийг хүнсний ногоо, мах, сүү, жимс жимсгэнэ, гахай тахианы мах, өндөг зэргээр хангаж байсан.

Усалгаатай газар тариалан хөгжсөн уламжлалт мал аж ахуйн гаралтай төрөл бүрийн түүхий эдийг боловсруулах, хагас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг сум байжээ.



Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих