ЗАВХАН: Хүүхдийн тасагт агаар цэвэршүүлэгч өглөө

2.2 сая төгрөгийн үнэ бүхий таван ширхэг агаар цэвэршүүлэгчийг, ус шүүгчийн хамт гардууллаа

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан энэ сарын 25-нд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, 2.2 сая төгрөгийн үнэ бүхий таван ширхэг агаар цэвэршүүлэгчийг, ус шүүгчийн хамт гардууллаа.

Мөн Хүүхдийн тасгийн хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг эх болон, тасгийн эмч сувилагч нарын санал хүсэлтийг сонслоо.

Тус аймагт томуу, томуу төст өвчин их байгаатай холбогдуулан энэ сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын зөвлөл яаралтай хуралдаж гаргасан шийдвэрийн дагуу дээрх цэвэршүүлэгчийг өгсөн байна. Мөн тус хурлаас аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургалтын үйл ажиллагааг энэ сарын 25-наас хоёрдугаар сарын 11 хүртэл түр завсарлуулах, мэргэжлийн байгууллагууд ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг шат дараатай хүргэхээр шийдвэрлэжээ.

Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 58 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өдөртөө 10 гаруй хүүхэд эмнэлгээс гарч 10 гаруй хүүхэд эргэж хэвтээд байна. Харин амбулаториор өдөртөө 60-70 хүүхэд үзүүлж тусламж үйлчилгээ авч байгаа ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих