УВС: Хуримтлагдсан хогийг гэр хорооллос зайлуулж байна

Улаангом сумын гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлыг тээвэрлэх үйл ажиллагаа техникийн саатлын улмаас 2-р сарын 26-27-ны өдрүүдэд түр хугацаагаар зогссон бол өнөөдрөөс эхлэн хэвийн ажиллаж байна. Иймээс айл өрхүүдийн хог ачих хуваарь гурван хоногоор хойшлогджээ. 

“Гэр хороололд үйлдвэр, авто засвар, үйлчилгээ эрхэлж байгаа иргэд маш их хэмжээгээр хог хаягдал ачуулж байгаа нь ачааллыг ихэсгэж байна. Цаашид иргэд зөвхөн ахуйн хог хаягдлаа ачуулах шаардлагатай байна. Үйлдвэрлэл, авто засвар үйлчилгээ эрхэлж түүнээс гарсан хог хаягдлаа манай ХТҮГ-тай тусгай гэрээ байгуулж ачуулахыг анхааруулж байна.

Нэгдсэн хогийн цэгт гэр хорооллын айл өрхөөс тээвэрлэгдсэн хог, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хувиараа тээвэрлэн буулгасан хог хаягдлыг түрж отвалдах ажлыг долоо хоног бүрийн 1, 2 дахь өдөр хийж гүйцэтгэдэг. Дээрх ажлуудад Улаангом сумын Байгаль орчны тасгаас байнгын хяналт тавьж ажиллаж байгаа” хэмээн Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газрын ажилтан Ө.Бэгзсүрэн хэллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих