Хөвсгөл аймагт коронавируст халдварын тохиолдол 2-оор нэмэгдэж батлагдсан тохиолдол 23 боллоо гэдгийг Засаг дарга Ш.Идэрбаясгалан мэдээллээ.
Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид Мөрөн сумын ойрын хавьтал 14, төрийн албан хаагч 14 нийт 28 хүнд, Цэцэрлэг сумын 360 сорьцод шинжилгээ хийхэд 2 эерэг тохиолдол илэрчээ. Тодруулбал энэ сарын 24-нд Мөрөн суманд батлагдсан 2 тохиолдлын ойрын хавьтал 2 иргэнээс халдвар илэрчээ. Ийнхүү Мөрөн суманд батлагдсан тохиолдол 6 болсон байна.
Мөрөн суманд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 200 хүнийг тогтоож гэрийн тусгаарлалтад 90, тусгаарлан ажиглах байранд 11 хүнийг шилжүүлж эмнэл зүйн тандалт хийж байна.