Увс аймаг ховордсон ан, амьтаддаа ТЭЖЭЭЛ өглөө
Увс аймгийн Баруунтуруун, Давст, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Өмнөговь, Өндөрхангай, Сагил, Тариалан, Тэс, Хяргас, Цагаанхайрхан суманд ховор ан амьтдын идэш тэжээлийг сайжруулах зорилгоор 9,5 сая төгрөгийг биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.
Энэ жил цаг агаар их хүйтэрч, идэш тэжээл ховордсноос үүдэн байгалийн ховор ан амьтад малчдын хотонд хэд хэдээрээ орж ирэх тохиолдол дээрх сумдад цөөнгүй ажиглагдсан байна.
Иймээс аймаг орон нутгаас ховор ан амьтдад идэш тэжээл хүргэх, арга хэмжээг ийнхүү шат дараатай хүргэж эхэлжээ.