ДОРНОГОВЬ: Мараахайн Чинбатын нэрэмжит “Адуучин” тэмцээн болж өндөрлөлөө

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас санаачилж МҮОНТ-ийн спортын сувагтай хамтран хоёрдугаар сарын 24-нд зохион байгуулсан “Адуучин” тэмцээнд Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий,Сүхбаатар, Өмнөговь аймаг, нийслэлийн 44 шилдэг адуучин уурга шүүрэх, морьтой уургалах, явган шургуулж уургалах, эмнэг булгиулах зэрэг төрлөөр авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Монгол Улсын аварга малчин, спортын мастер, улсын гурван удаагийн аварга уургач Мараахайн Чинбатын нэрэмжит  тэмцээний тэргүүн байрт Дорноговь аймгийн Айраг сумын адуучин Т.Түвшин-Эрдэнэ, дэд байрт  Дорноговь аймгийн Мандах сумын адуучин Г.Минийбиш, гутгаар байрт Хэнтий аймгийн адуучин П.Мягмар-Эрдэнэ, дөрөвдүгээр байрт Говьсүмбэр аймгийн адуучин О.Ням, тавдугаар байрт Дундговь аймгийн адуучин П.Энх-Отгон нар тус тус шалгарав.

 Тэмцээний шүүгчээр Монгол Улсын хүлэгч, уран уургач Н.Шаравдорж, улсын аварга адууч Ц.Хишигсүрэн, Үүндэсний сурын спортын мастер, морины зүтгэлтэн н.Дорж  нар ажилласан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих