Дорноговь аймгийн төвийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулж 270 тонн мах бэлтгэж нөөцлөх тооцоо судалгааг аймгийн ХХААГ-аас гаргажээ.
Төв суурин газрын хүн амын хаврын улирлын махны хэрэгцээг хангах махны нөөц бүрдүүлэх, үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлэх ажлын хүрээнд арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэн нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон аж.
Тиймээс стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан хөргөлтийн агуулах зоорь бүхий аж ахуйн нэгж, байгууллагын үнийн саналыг хүлээн авч сонгон шалгаруулах бэлтгэл ажил хийж буй талаар аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Сайншанд сумын хэмжээнд нийт 180 тоннын багтаамж бүхий махны хөргөлттэй агуулах зоорь байна.