Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг НЭЭЛТТЭЙ компани болгох уу!

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг нээлттэй компани болгож үр өгөөжийг нь хүртээх ёстой гэж Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөл болсон иргэд мэдээлэл хийлээ. Төрийн бус байгууллагууд 10 хоногийн өмнө “Кью Эс Си” компанид захидал хүргүүлсэн бөгөөд дөрвөн шаардлагыг тавьжээ. Үүнд:

  1. “Кью Эс Си” компани металлургийн цогцолбор барих ажилаа хэрхэн гүйцэтгэж байгаагаа танилцуулах
  2. Үйлдвэр байгуулна гэсэн баталгаа гаргаж өгөх
  3. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийг олон нийтэд нээлттэй компани болгох
  4. Үйлдвэрийг хувьцааг Дарханы 100,000 иргэнд эзэмшүүлэх гэсэн дөрвөн шаардлага тавьжээ.

Засгийн газар 2006 онд “Кью Эс Си” компанид дархны төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн хугацаатай, концессын гэрээгээр хувьчилсан билээ. Тус компани таван үйлдвэр бүхий металлургийн цогцолбор барьж, 6,000 хүнийг ажлын байраар хангана хэмээн амалсан ч өнөөдрийг хүртэл бүтээн байгуулалт хийгээгүй.

Мөн Төмөртэйн ордын төмрийн хүдрийг сорчлон урд хөрш рүү хараа хяналтгүй зөөж байгааг Дархан-Уул аймгийн “Бизнес эрхлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Г.Гантулга хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байсан юм. Тиймээс нээлттэй компани болгохыг шаардаж байгаа аж.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” жилд 2 сая тонн буюу 90 гаруй сая ам.долларын хүдэрийг урд хөрш рүү гаргаж дунджаар 450 сая ам.долларын орлого олдог гэдгийг хэвлэлийн хурал зохион байгуулсан иргэд хэлж байв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих