Хөвсгөлд алга болсон охин эсэн мэнд олджээ

Хөвсгөл Рашаант сумын Ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн сурагч Баттөрийн Хулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 19.06 цагт сургуулийн дотуур байрнаас бие засахаар гараад сураггүй алга болсон билээ.

Тэгвэл, тус охин дөнгөж сая эсэн мэнд олдсон байна. Энэ талаар охины ээж Э.Мөнхцэцэгээс тодруулахад, “Охин маань эсэн мэнд олдсон. Айлд байсан байна лээ. Охинтойгоо тухтай уулзаж яг юу болсон талаар тодорхой мэдээлэл авч чадаагүй байна. Одоо цагдаагийнхан уулзаж байна” гэв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих