Залуу малчдыг дэмжих “Алтайн малчин” хөтөлбөр эрчимжлээ

~Залуу малчдыг дэмжих “Алтайн малчин” хөтөлбөр эрчимжлээ~

Орон нутагт залуу малчдыг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, тэдний бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилгоор Говь-Алтай аймгийн ИТХ-аас “Алтайн малчин” хөтөлбөрийг баталсан билээ.

Уг хөтөлбөрийг эрчимжүүлэх аяныг есдүгээр сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 07 хүртэл өрнүүлэхээр болжээ.

Аян зарлагдсанаар дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг эзэлж буй мал аж ахуйн салбарын хөгжилд залуучуудыг татан оролцуулах, тэднийг ажилтай орлоготой болгох, уламжлалт өв соёлоо хадгалан үлдээх олон талын ач холбогдолтой юм.

Энэхүү аяны аймгийн залуу малчдын зөвлөлгөөн, малчдын эрүүл мэндийн үзлэг, ур чадвар олгох сургалт/малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,малаас гарах түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулах, хурдан морь уях, мал маллах уламжлалт арга ухаан/ залуу малчдыг малжуулах, 2018 онд тус аймгийн

Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газрын малжуулах арга хэмжээнд хамрагдсан малчин өрхүүдийн туршлагаас хуваалцах зэрэг арга хэмжээнүүд зохиох ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих