18 багт Старт-Ап хөтөлбөр хэрэгжүүлж 10 сая төгрөгөөр дэмжинэ

1Дорнод аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас гарааны бизнес дэмжих “Старт-Ап” хөтөлбөр зарлаад байна. Хөтөлбөрөөс шалгарсан 18 баг тус бүрт 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх юм.

 Хөтөлбөрт 15-34 насны ажилгүй болон ажил идэвхтэй хайж байгаа залуучууд, их дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид болон төгсөгчдийг 7 дугаар сарын 31 хүртэл бүртгэх юм. Өнгөрсөн жил уг хөтөлбөрөөс шилдэг 4 баг шалгарч, бизнесээ амжилттай эхлүүлсэн. Тухайлбал, “Green eye” био дэлгүүр, “Дорнод лавлах” лавлах үйлчилгээ, дуудлагын такси, “Сантайж” лого үйлдвэрлэл үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Багууд 10 сая төгрөгөө 36 сарын дотор эргэн төлөх юм.

 Өөрийн бодол санаа, хийж бүтээе гэсэн сэтгэл байгаа ч санхүүгийн нөхцөл хангалттай бүрддэггүй залууст энэ хөтөлбөр алдаж болохгүй боломж юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих