Өмнөговьд 3000 гаруй мал хорогджээ

 Зуны эхэн сард цаг агаарын байдал огцом хүйтэрч цас их хэмжээгээр орж байсан түүх ховор билээ. Харин энэ таван сарын цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас гурван мянга гаруй мал хорогдсон байна. 

Энэ сарын 11-12-ны өдөр орсон их хэмжээний цас, цасан шуурганы улмаас дөрвөн хүн осгож амь насаа алдсан. Харин хохирлын хэмжээг тухайн үед гаргах боломжгүй байсан билээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын мэдээлж байгаагаар, Өмнөговь аймгийн Сэврэй суманд хамгийн олон буюу 900 гаруй мал хорогдсон байна. 12 суманд малын хорогдол гарсан бөгөөд 40 бод, 3248 бог, 683 төл хорогдсон урьдчилсан мэдээ ирүүлээд байгаа аж. Малын хорогдол их байгаа сумдад сэг зэм устгалын ажлыг яаралтай зохион байгуулах чиглэл өгсөн байна.

Дэлхийн уур амьсгалын огцом өөрчлөлтөөс хамаарч цаг агаарын ноцтой үзэгдлийг таахын аргагүй болжээ. Иймээс аливаа эрсдэлд бэлэн байхыг хүн бүхэн анхаархыг санууллаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих