Хэсгийн төлөөлөгч нар албандаа мотоцикл бэлэглэлээ

Аймгийн Цагдаагийн газрын Ховд сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Цэрэгбаатар, Цагаанхайрхан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Мөнхбаяр, Хяргас сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Лхагвасүрэн нарын зүгээс мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасагтаа БНХАУ-д үйлдвэрлэсэн “Их хурд” маркийн мотоцикл бэлэглэлээ. 

Увс аймгийн хувьд малын хулгайн гэмт хэргийн гаралт ихтэй, эрүүгийн нөхцөл байдлын хувьд баруун бүсдээ хүнддээ тооцогддог бөгөөд хавар, намрын улиралд малчдыг нүүдэллэх үеэр энэ төрлийн гэмт хэрэг идэвхжин үйлдэгддэг онцлогтойюм.

Аймгийн Цагдаагийн газраас хавар, намрын улиралд морьт болон мотоциклт эргүүлийг 24 цагийн хугацаатай гарган ажиллуулдаг бөгөөд дээрх мотоциклийг малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор ашиглах аж.

Энэ жил тус Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ой тохиож байгаа бөгөөд алба хаагчдын зүгээс ийнхүү ойгоо угтаж албандаа мотоцикл бэлэглэсэн нь үнэхээр нүдээ олсон сайхан үйл явдал болсон байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих