Сүхбаатар аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 11 боллоо

Сүхбаатар аймаг коронавирусний шинэ голомт болсныг ЭМЯ-аас зарласан. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагч болох 1700 орчим иргэнийг тогтоож, шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байгаа. Улмаар батлагдсан тохиолдлын тоо таваар нэмэгдэж 11 боллоо.

Дээрх тохиолдлууд бүгд анхны голомт болох Мөнххаан сумаас илэрчээ. Тиймээс Мөнххаан сумыг улаан түвшинд шилжүүлж, тандалтын ажлыг эрчимжүүлжээ. Мөн нэг өрхөөс нэг иргэнийг шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.

Халдвар авсан иргэд 18-65 насныхан байгаа бөгөөд архаг хууч өвчтэй гурван иргэн байна. Одоогоор биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байна. Мөнххаан суманд тандалтын таван баг ажиллаж байна. Тус сумын 400 өрхөөс тус бүр нэг иргэнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөн, шинжилгээ авах ажлыг эхлүүлээд байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Х.Батцэцэг хэллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих