Орхон аймагт “Сайн дурын даатгал төлөгч” нэмэгдэж байна

~Орхон аймагт “Сайн дурын даатгал төлөгч” нэмэгдэж байна~

Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс өнгөрсөн онд сайн дурын даатгуулагчаа 216-аар нэмжээ. Энэ нь 2017 оноос хэрэгжиж эхэлсэн “Нийгмийн даатгалын төлөөлөгч” төсөл, хөтөлбөртэй холбоотой юм.

Тодруулбал, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 10 төлөөлөгч ажиллаж байна. Нийгмийн даатгалын төлөөлөгч буюу сайн дурын байцаагчид олон нийтэд нийгмийн даатгалын үйлчилгээг мэдээлэх, НДШ /Нийгмийн лаатгалын шимтгэл/ төлөгчдийг нэмэгдүүлэх, НДХ-ийн архив, бичиг хэргийг цахимжуулах үүрэгтэй юм.

Үүний дагуу дээрх 10 байцаагч ажилласаны үр дүнд, 2017 оны зургадугаар сараас өнөөдрийг хүртэл сайн дурын даатгал төлөгч 216-аар нэмжээ.

Мөн НД-ын албан журмын даатгалд 28650 иргэн хамрагдсан буюу /2017-2018/ үүнийг 2016 оныхтой харьцуулахад 1617-аар нэмэгджээ. Энэ нь сүүлийн арван жилд Монгол Улсад хамгийн ихээр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Дээрх арван байцаагч гэрээт ажилтнаар ажилладаг бөгөөд сард дунджаар 300 мянган төгрөгийн урамшуулал, цалин авдаг юм. Эл мөнгийг орон нутгийн хөрөнгөөс шийдвэрлэж байгаараа онцлог юм. Тэд ажлын үр дүнгээ аймгийн

Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбулган нарт танилцууллаа.

Дашрамд дурдахад, Нийгмийн даатгалын хэлтэс нь 2017 онд 59.4 тэрбум төгрөг зарцуулахаас 88.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих