Мал зөрчил гаргавал малчинг 30000 төгрөгөөр торгохоор болжээ

Сэлэнгэ аймгийн Орхон сумын ЗДТГ-аас журмаа  хэрэгжүүлээгүй,  зөрчсөн сумын төв дэх малчин, мал бүхий иргэдийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу 30000 төгрөгөөр торгох болсоноо мэдэгдлээ.  

Сумын төвд амьдарч буй малтай иргэдийн мал нь сумын төвийн хашаалсан ногоон байгууламж болон нийтийн эзэмшлийн байр орон сууц, зам талбай, төрийн байгууллагуудын ойр орчмыг малын ялгадсаар бохирдуулж, хашаа хайсыг эвдэн гэмтээж сүйтгэх, өвс ургамлыг талхлаж буй зөрчил удаа дараа гарсаар байгаа аж. 

Иймээс энэхүү явдлаас үүдэн “Сумын төв болон суурин газрын малтай иргэдийн дагаж мөрдөх журам”-д заасны дагуу сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 28 тоот тогтоолоор батлагдсан үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд мөнгөн торгууль оногдуулах гэнэ. 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих