ЖЕНЕВ: “Базаар-2019” үзэсгэлэнд 70 гаруй улс оролцож, бүтээгдэхүүнээ дэлгэв

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн бүлгээс санаачлан жил бүр зохион байгуулдаг “Базаар-2019” улс орнуудын үзэсгэлэн худалдаа энэ сарын 3-ны өдөр Женев хотноо НҮБ-ын байранд болов.

Энэ удаагийн арга хэмжээнд нийт 70 гаруй улс оролцож, өөрийн улсын бараа, хүнсний бүтээгдэхүүнээ худалдан борлуулав.

Тус арга хэмжээнд Женев хотод үйл ажиллагаа явуулж буй манай бизнес эрхлэгчид оролцож, дотоодын үйлдвэрлэгчдийн ноос ноолууран болон гар урлалын бүтээгдэхүүнийг дэлгэн тавьснаас гадна үндэсний хоолны онцлог шинж чанарыг таниулан сурталчлав.

Мөн үзэсгэлэн худалдаанаас олсон орлогынхоо тодорхой хувийг ядуу буурай орнуудын эмэгтэйчүүд, хүүхдүүэд чиглэсэн зорилтот төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хандивлав.

Энэхүү үзэсгэлэн худалдааг зорин ирж буй худалдан авагчийн тоо жил бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан “Базаар-2020” арга хэмжээний үеэр борлуулах барааны нэр төрлийг нэмэгдүүлж, шинэ төрлийн органик брэнд бүтээгдэхүүнийг түлхүү сурталчлахаар зорьж байна.

Гадаад харилцааны яам

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих