2020 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймагт “Хүннү эйр” компанийн Улаанбаатар-Өлгий чиглэлийн онгоцоор ирсэн Вьетнам улсын нэг иргэн онгоцон дотор халуурч ирсэн тул Баян-Өлгий аймгийн Шуурхай штабаас түүнийг коронавирусний сэжигтэй тохиолдол байж болзошгүй гэж үзэн хамт ирсэн хүмүүсийн хамт тусгаарлаад байсан юм.
Тэгвэл уг асуудлаар өнөөдөр 11 цагт Эрүүл мэндийн яамнаас албан ёсны мэдээлэл өглөө. Тодруулбал ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий, Төв, Орхон аймаг болон Багануур дүүрэгт тусгаарлагдсан хүмүүсээс шинэ коронавирусний халдвар илрээгүй буюу шинжилгээний хариу нь сөрөг гарсан” гэж мэдээллээ.