БАЯН-ӨЛГИЙ: Малчны хот уруу ИРВЭС дайрч, ямаа иджээ!

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгант багийн иргэн Ш.Болатбекийн хотонд ирвэс орж, мал руу дайрч айлын 10 ямааг идэж, хоёр хонь шархдуулжээ.

Малчны хот уруу ИРВЭС дайрчээ

Иргэний мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, ахмад Т.Өнербекээр ахлуулсан таван алба хаагч, нэг нэгж техниктэй газар дээр нь очин зохих арга хэмжээ авч, ирвэсийг аюулгүй зайд гаргажээ.

Гэхдээ үүнээс хойш ирвэс өвөлжөөнд дахин ирсэн мэдээлэл байна. Албаны хүний тайлбарласнаар, ирвэс нь ямар шалтгаанаар айлын хотонд орж ирээд байгаа нь тодорхойгүй боловч өвчингүй болох нь тогтоогджээ.

Тиймээс улсын тусгай хамгаалалттай газарт хамаарах дээрх нутгаас өөр газарт ойрын хугацаанд нүүх үүргийг эрх бүхий байгууллагуудаас иргэн Ш.Болатбект өгчээ.

Мөн Ногооннуур сумын ЗДТГ болон уг газар нутгийг хариуцах хилийн заставт тухайн айлыг хяналтад авах санал хүргүүлжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих