Архангай аймгийн Цэнхэр суманд Тамирын голын хөвөөнөө Цасны баяр боллоо. Баярт оролцсон иргэд үндэсний өв уламжлалаа сэргээх зорилгоор дээл хувцсаараа гоёж, олс таталт, буухиа, мөсний сумо зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулжээ. Жил бүр уламжлал болсон уг тэмцээнд төрийн бүхий л байгууллагын 100 гаруй албан хаагч, иргэд оролцлоо.
Мөсний баярт хүрэлцэн ирсэн Архангай аймгийн Цэнхэр сумын төрийн байгууллын бүх ажилтнууд бүгд үндэсний дээл хувцсаараа гоёжээ. Мөн үндэсний хувцсаараа гоёхоос гадна Монголчуудын эрт дээр үеэс уламжлагдан ирсэн мөсөн тогломоор наадаж, бусад олон тэмцээн уралдааныг зохион байгуулдаг байна.
Жил бүр болдог энэ арга хэмжээг сумын төр захиргааны байгууллагууд нь ээлжлэн зохион байгуулдаг байна. Энэ жилийн мөсний баяр арга хэмжээг тус сумын эрүүл мэндийн төвөөс зохион байгуулж байна.