Харваачдын анхны тэмцээн Архангайд боллоо

Сүхбаатар аймгийн үндэсний сурын холбооноос зохион байгуулсан 2019 оны нээлтийн харвааны тэмцээн энэ сарын 27,28-ны өдөр боллоо. Тэмцээнд аймаг, сумын зэрэг цолтой 40 гаруй харваач оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлджээ.

Нээлтийн харваа нь харваачдын шинэ оны өнгийг тодорхойлох чухал тэмцээн болдог. Тиймээс харваачид үүнд ихээхэн ач холбогдол өгч оролцдог байна. Оролцож буй харваачдын тоо, ур чадварыг харахад үндэсний сур харваа Сүхбаатар аймагт хэрхэн хөгжиж дэвшиж байгааг илэрхийлж болох юм. Энэ удаагийн тэмцээнд Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Уулбаян, Түмэнцогт зэрэг сумаас харваачид ирсэн байна. Манай үндэсний сурын холбооны зүгээс бүх баяр наадмыг эрийг гурван наадамтай байлгахыг зорьж байгаа. Энэ зорилт маань ч биеллээ олж эхэлсэн. Одоо баяр наадмын цаг эхэллээ. Манай харваачид өнгөрсөн сараас хамтарсан болон ганцаарчилсан бэлтгэл сургуулилтаа эхлүүлээд байна гэж Сүхбаатар аймгийн үндэсний сурын холбооны тэргүүлэгч Г.Гүндсамбуу ярилаа.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд аймгийн гарамгай мэргэн М.Цогтбаатар, эмэгтэй төрөлд залуу харваач М.Пүрэвсүрэн, өсвөрийн эрэгтэй төрөлд Г.Буянбаатар, эмэгтэй төрөлд Ц.Мишээл нар бусдыгаа өнгөлжээ.

 Тэмцээнийг Монгол үндэсний соёлын үнэт өвийн нэг болох үндэсний сурын харвааны бүх төрөл зүйлийг монгол хүний бие бялдар, оюун ухаан, ёс суртахууны төлөвшилтийн хэрэглүүр болгон дэлгэрүүлэхийн зэрэгцээ улам боловсронгуй болгон орон нутагтаа хөгжүүлэн сурталчлах зорилгоор зохиодог билээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих