Айлын хэд дэхь хүүхэд эсэхээс, хувь хүний шинж чанарууд өөр байдаг

Таны айлын хэд дэх хүүхэд вэ гэдэг таны бодож байгаагаас ч илүү чухал аж. Энэ нь таны хувь хүний онцлог шинж чанаруудад нөлөөлөөд ч зогсохгүй өөрийнхөө хүүхдийг хэрхэн өсгөхөд чинь ч бас нөлөөлдөг байна. Та айлын ОТГОН хүүхэд бол…

ХУВЬ ХҮНИЙ ШИНЖ ЧАНАРУУД:

  • Айлын отгон хүүхдүүд ах, эгч нараасаа илүү их эрх мэдэл дунд өсдөг учир ихэвчлэн бие даасан, өөртөө итгэлтэй байдаг.
  • Чөлөөтэй, цоглог, хайр татам зан чанартай.
  • Олны анхаарлын төвд байх дуртай.
  • Бага байхаасаа л “айлын бага нь” гэсэн шалтгаанаар хамгийн бага үүрэг хариуцлагыг үүрдэг байсан учир аливаа зүйлд үл ялиг болгоомжгүй хандах гэдэг хандлагатай.
  • Мөн л дээрх шалтгаанаар ихэнх зүйлийг аргацааж бусдаар юмаа хийлгэх хандлагатай байна.

ЭЦЭГ ЭХ БОЛСНЫ ДАРАА:

  • Айлын отгон хүүхдүүд гэр бүл зохиосны дараа уламжлалт ёс заншлаас илүүтэйгээр гэр бүлд тань юу хэрэгтэйг өөрийн зөн совин, мэдрэмжээрээ шийддэг.
  • Айлын бага хүүхдүүдийг төрөхөөс нь эхлээд ямар нэгэн хатуу дүрэм журам тавилгүйгээр өсгөсөн учир өөрөө гэр бүлтэй болсныхоо дараа ямар дүрэм тогтоохыг сайн мэддэггүй. Гэхдээ мэдээж айл бүрд заавал баримтлах дүрэм журам хэрэгтэй байдаг шүү дээ.
  • Хүүхдэдээ хэтэрхий зөөлөн хандах талтай.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих