Нүдээр өнгө хэлбэр хоёрыг л харна. Чихээр…

~Нүдээр өнгө хэлбэр хоёрыг л харна. Чихээр…~

Мэдэрхүйд ирсэн мэдээлэлийг мэдэрлийн сая сая эсүүд тархинд илгээснээр гадаад байдал дотоод дүрслэл болдог. Нүдээр өнгө хэлбэр хоёрыг л харна. Чихээр байгалын болон зохиомол дуу авиаг сонсно. Хамараар сайхан муухай элдэв үнэр үнэрлэнэ.

Амаар 108 төрлийн амт амтлана. Биеэр зөөлөн ширүүн тэргүүтэй хүрэлцэхүйг мэдэрнэ. Сэтгэлээр сэтгэлд хүртэгдэж буй зүйлсийг хүлээн авна. Тархинд ирсэн энхүү мэдрэмжийн мэдээлэлүүдэд тархи өөрөө дүгнэлт өгч таатай таагүй саармаг гэж ангилан үнэлт дүгнэт өгснөөр таатайд нь шунах, таагүйг нь эсэргүйцэн саармагын сул орхих үйлдэл үүснэ.

Энэ үйл явц маш хурдан болж өнгөрдөг тул бид анзаардаггүй. Мөн тухайн мэдээлэлийг тархи маш нарийвчлалтай адил төстэй мэт буулгадаг тул бид бүх зүйлс ийм л юм байна гээд итгэчихдэг. Ийхүү итгэчихсэн дүгнэлтээ бодол болгон тархиндаа хадгалаад түүнээс хойш тэр бодлоо л хараад байдаг. Ийнхүү бид бодит мэдрэмжээс холдож бодол дотроо л эргэлдээд байдаг.

Мэдрэмжинд хамгийн их саад болдог зүйл бол бодол юм. Бодол бодит байдлаас дэндүү хол байдаг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих