“Хүннү Эйр” компанийн зүгээс Улаанбаатар хотын 380 жил, Нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын музейтэй хамтран “Улаанбаатар хот – гэрэл зурагт 1874-2019 он” сэдэвт үзэсгэлэнг өөрийн нислэг үйлдэж буй орон нутагт аялуулан, иргэдэд танилцуулж байгаа аж.
Энэ хүрээнд уг үзэсгэлэнг өчигдөр Увс аймгийн Улсын тэргүүний Алтан гадас одонт ерѳнхий боловсролийн лаборатори цогцолбор 1-р сургууль дээр дэлгэсэн байна.
Энэхүү үзэсгэлэнгийн ач холбогдол нь өсвөр залуу хойч үедээ түүхээ таниулах, ахмадуудад түүх дурсгалыг нь эргэн дурсуулахад оршиж байгаа аж. Үзэсгэлэнг тус сургуулийн сурагчид, иргэд өргөнөөр үзэж сонирхон, Улаанбаатар хоттой танилцсан байна.