Хятад улсын Бээжин хотын ахмад оршин суугчид залуу үедээ үлгэр дуурайл болохоор зорьж, хог бохирдолтой тэмцэж эхэлсэн байна. 140 гаруй ахмадууд өндөр ууланд авирч өдөр бүр 15 цагийг хог түүхэд зориулж байгаа юм. Ууланд мацан ажиллаж байгаа ахмадууд өөрсдийгөө “Хүн аалз цэвэрлэгчид” хэмээн нэрлэсэн байна. Тэд одоогоор 6 тонн хог бохирдлыг түүж, устгаад байгаа юм. Жуулчид болон аялагчид уулан дээр хог хаясаар, уулын орой дээр томоохон хогийн цэг үүсээд байсан юм. Тэгвэл энэ хогийн цэг ахмадуудын ачаар үгүй болжээ.