Дорноговь аймгийн Мандах сумын сургууль ирэх намраас 65 хүүхдийн багтаамжтай шинэ дотуур байртай болно.
Шинэ дотуур байр нийт 790 орчим сая төгрөгийн өртөгтэй бөгөөд үүний 380 сая орчмыг тус суманд уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг “МАК” ХХК гаргах бол үлдсэнийг нь аймгийн орон нутгийн төсвөөс гаргахаар болжээ.
~Дорноговь аймаг 65 хүүхдийн багтаамжтай шинэ дотуур байртай болно~
Дотуур байрны барилгын ажлыг энэ долоо хоногт эхлэх бөгөөд шинэ хичээлийн жил эхлэх үед дуусгаж хүлээлгэн өгөхөөр гэрээлсэн байна. Мандах сумын хичээлийн дотуур байр нь баригдаад 40 гаруй жил болж буй бөгөөд энэ хугацаанд барилгын чанар муудаж дорвитойхон урсгал засвар хийгээгүй өдий хүрсэн байна.
Нийт 650 гаруй сурагчтай тус сургууль шинэ дотуур байртай болсноор сумын хөдөөгийн багийн хүүхдүүд тохилог орчинд сурч боловсрох боломж бүрдэх юм байна.