~Төрийн үйлчилгээний хөдөлгөөнт баг замдаа гарлаа~
Өмнөговь аймагт Төрийн үйлчилгээг малчид иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Баяндалай, Булган, Ханхонгор сумдад ажиллахаар замдаа гарлаа. Үүнд:
-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, тусламж үйлчилгээ
-Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ
-Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээний талаарх үйлчилгээ
-Хууль эрх зүйн зөвлөгөө өгөх
-Мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх юм.