Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Говь-Алтай, Өмнөговь,Өвөрхангай, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Орхон, Сүхбаатар аймгийн 116 сум, нийслэлийн 7 дүүрэгт хачгаар дамжих халдварын 802 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 25.3 хувиар, эпидемиологийн 35 дугаар долоо хоногтой харьцуулахад 9 тохиолдлоор тус тус буурсан үзүүлэлттэй байна.
2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар ХР-ын 647 сэжигтэй тохиолдлын 118 (18.2хувь), ХБ-ын 70 сэжигтэй тохиолдлын 13 (18.6хувь), ХЭ-ын 85 сэжигтэй тохиолдлын 16 (18.8хувь) нь тархвар судлал, эмнэл зүй, лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан хэмээн мэдээллээ.
Эх сурвалж: ЗӨСҮТ