ОХэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дахь Онон голын 150 метр төмөр бетон гүүрийн барилгын ажил эхэлжээ.
Гүүрний барилгын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтаар “Гангүүр” ХХК шалгарч, техник технологийн хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажиллаж байна
Засгийн газраас дээрх бүс нутгийг “Түүхэн аялал жуулчлалын бүс” болгон зарласантай холбогдуулан хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсний нэг нь энэхүү гүүр юм. Онон гол дээгүүр гүүр барих асуудал олон жил яригдсаны эцэст бодит ажил болж байгаад нутгийн иргэдийн зүгээс талархаж буйгаа илэрхийллээ.
Б.Энх-Амгалан сайд, Хэнтий аймгийн Баян-Адарга сум нь байгалийн үзэсгэлэн бүрдэхээс гадна их хатдын өлгий нутаг болохыг дурдаад, Онон голын гүүр баригдсанаар аялал жуулчлалын томоохон урсгал бий болохыг онцоллоо.