Түүний амжилтыг үнэлж Кёкүшюүзан Д.Батбаяр, улсын заан Ч.Батзориг нар “Ханбогд Резиденс” хорооллоос хоёр өрөө байр гардуулан өглөө. Энэ талаар Кёкүшюүзан Д.Батбаяр хэлэхдээ “Монголчууд дэлхийд ямар ч спортын төрлөөр, аль ч насанд амжилт гаргаж чаддагийн жишээ бол ахмад тамирчин Ц.Раднаа гуай.
Монголчууд бид монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулж, монголчуудын бахархлыг сэргээж дэлхийн дээд амжилтыг тогтоосонд баяртай байна. Тиймээс бид хөдөлмөр, сэтгэл шингэсэн барилгаасаа гардуулж өгч байна” гэлээ.
“Ханбогд резиденс” хорооллын хоёр өрөө байрны эрх гардаж авсныхаа дараа ахмад тамирчин Ц.Раднаа “Монгол түмнийхээ халуун сэтгэлд баярлалаа. Хүүхэд залуучууддаа захиж хэлэхэд, ирээдүйд над шиг хурдан гүйх хүмүүс бол та нар шүү. Та нар Монголын ирээдүй. Та бүхнийхээ ирээдүйд бүтээх амжилтыг өвөө нь ерөөе. Залуучууд маань муу зуршлаас хол байж, хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Би ийм амьдралын хэмнэлтэй байсан учраас 85 насандаа дэлхийн дээд амжилтыг тогтоосон юм. Та бүхэндээ баярлалаа” гэсэн юм.
Та бүхнийхээ ирээдүйд бүтээх амжилтыг өвөө нь ерөөе. Залуучууд маань муу зуршлаас хол байж, хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Би ийм амьдралын хэмнэлтэй байсан учраас 85 насандаа дэлхийн дээд амжилтыг тогтоосон юм. Та бүхэндээ баярлалаа” гэсэн юм.