З ХАА-н бирж, ХХААХҮЯ-наас өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ноолуур дуудлагаар худалдлаа.
Дээрх хоёр аймагт нэг кг ноолуур 120-130 мянган төгрөг байна. Харин Дорнод аймагт кг нь 140 мянган төгрөг байгаа бол нийслэл Улаанбаатар хотын түүхий эдийн “Эмээлт” зах дээр баруун аймгийн ноолуурыг кг-ыг нь 120, зүүн аймгийнхныг 140 мянган төгрөгөөр авч байна.
“Зүүн аймагт ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа явуулсан нь малчид дундын зуучлагч, ченж нарыг оролцуулалгүй, ноолуураа үндэсний үйлдвэрт шууд нийлүүлэх боломжтой болж байна” гэж ХАА-н биржийн захирал Х.Баатар ярьжээ. Тэрээр ноолуурын өргөтгөсөн дуудлага худалдааг хэд хэдэн аймагт нэмж зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. Өнгөрсөн жил дунджаар 75 мянган төгрөг байсан ноолуурын үнэ энэ жил ийнхүү 100 мянгаас эхэлж байгааг онцолжээ.