Орц: (4 хүний порц)
Гахайн хэвлий хэсгийн алагласан өөхтэй мах 500 гр
Алимны шүүс 500 мл
Сой соус 1 хоолны халбага
Цагаан гаа 1 бондгор
Хийх заавар
1. Цагаан гаагаа нимгэн хэрчинэ. Гахайн махаа 1.5 см зузаантай том хэсгүүдэд хуваагаад хоолны саванд цагаан гаа, алимны шүүстэйгээ хамт хийж буцалгаад, дунд зэргийн гал дээр чанана.
2. Шүүс нь 1/5 болтол ширгэсний дараагаар сой соусаа нэмж хутгаад, таг тавилгүйгээр шүүсийг нь ширгээнэ.
3. Гахайн махаа гарган, 4-5 см хэмжээтэй жижиглэн хэрчээд таваглана.