Зүгээр л нэг зохиомол эрээн цаас. Мөнгө хаанаас үүсдэг вэ? Өрнөөс. Энэ дэлхий ямар ч улс гүрэн, ямар ч хүн өргүй байсан бол мөнгө гэж байхгүй байсан. Өр юунаас үүсдэг юм бэ? Зохиомол хэрэглээнээс. Хүний зайлашгүй хэрэглээ даарахгүй дулаан хувцас, өлсөхгүй гуравхан аяга хоол, салхи шуурганд толгой хорогдох гэр орон л байдаг.
Бусад нь зохиомол хэрэглээ. Зохиомол хэрэглээ юунаас үүсдэг вэ? Тархи угаалтаас. Тархи угаалт юунаас үүсдэг вэ? Үүнийг л хэрэглэвэл сайн сайхан болно гэсэн шуналыг өдөөлтөөс. Та тархиа угаалгааад тэр зүйлийг нь авахаар болоход өр тавих хэрэг гардаг. Авсан бүтээгдэхүүн нь удахгүй эвдрэх юм уу хуучирдаг.Насан туршын чанартай зүйл үйлдвэрлэвэл удахгүй дампуурах болно. Ямар ч тохиолдолд хүмүүс чамаас өр тавж тохтмол худалдан авч байх ёстой.
Ингэснээр л таныг боол болгож болдог. Бүтээгдэхүүнээ борлуулах нэг заль нь шинэ загвар юм. Жил бүр шинэ загвар хиймлээр зохиож урд жилынхээ бүтээгдэхүүнийг хуучруулж хэрэггүй болгож байдаг. Загвар хоцрогдсон нэрээр хэмжээлшгүй их байгалийн нөөцийг ашиглаж хийсэн тэр зүйлс мөн таны хөлс хүчээ гаргаж авсан тэр зүйлсийг ямар ч хэрэггүй болгож байдаг.
Мөнгө таныг болон байгаль орчиныг өрөвддөггүй. Өрөвдөх л юм бол бүх эдийн засаг нурж унах болно. Мөнгө ийм л харгис зүй