Олон нийт ихэнхдээ л хамгийн халуухан бүсгүйг тодруулж жагсаадаг, тэгвэл бүсгүйчүүд яагаад эрчүүдийн сайхныг үнэлж, дүгнэж болохгүй гэж. Тэгвэл саяхан бүсгүйчүүдийн дунд явуулсан судалгаагаар халуухан залуусын нэгээр тодорсон жүжигчин М.Мягмар спортоор тэр дундаа бодибилдингийн спортоор шаргуу хичээллэх болжээ. “Ану хатан” киноны хааны дүрийг амжилттай бүтээсэн жүжигчин Мягмарыг Гайз хамтлагийн хамгийн баргил хоолойтой нь гэдгээр нь та сайн мэдэх байх.
Баргил хоолойгоо бакь биетэй хослуулахаар Мийгаа энэ сонголтыг олон жилийн өмнө хийсэн ч ажил, амьдралаа хөөсөөр спортоо түр орхижээ. Байнгын бэлтгэлийг тасалдуулбал, дахиад эхнээс нь эхлэх хэрэгтэйг ойлгосон туршлагаасаа хуваалцаж “Бэлтгэлдээ эргэн орлоо. Цаг заваа зөв зохицуулж, бэлтгэлээ тасалбал над шиг бүхнийг эхнээс нь хийх аюултай юм байна шүү, нөхөд өө! Алдагдсан цаг хугацааг харамсаж суухыг хэн хүсэх вэ дээ” хэмээн нүүр номдоо бичжээ.