Газар тариалан, мал аж ахуйн шилдгүүд тодорлоо
Хэнтий аймгийн Засаг даргын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар мал аж ахуй, газар тариалангийн салбарт үр бүтээлтэй ажиллаж хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа тэргүүний ААН, иргэд, аймгийн аварга малчдыг тодрууллаа.
Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Аймгийн тэргүүний тариаланч хамт олон”-оор Баян-Адарга сумын Б.Баяртогтох захиралтай “Дацан агро” ХХК, “Аймгийн тэргүүний тариаланч”-аар Баян-Адарга сумын “Мөнхийн дуурлиг” ХХК-ийн тариаланч О.Хэрлэнбаяр, Биндэр сумын “Амжилт” ХХК-ийн тариаланч Ц.Алтанхуяг нар, “Аймгийн тэргүүний ногоочин”-оор Мөрөн сумын Ж.Чинзориг, Дадал сумын Б.Оюунтуяа нар тус тус шалгарлаа.
Шилдэг малчин шалгаруулахдаа нийгмийн хариуцлага, малын чанар, мал маллах арга ухаан, бусдыг малжуулсан байдал, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй зэргийг харгалзан үздэг бөгөөд энэ болзлуудыг хангасан нэр бүхий 46 малчныг тодруулжээ.