Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, ХХААГ, ХОХБТХ хамтран аймгийн хүнсний зах, махны төрөлжсөн захуудад худалдаалагдаж буй маханд чанар,
аюулгүйн үзүүлэлтүүдийг тодорхойлох тандалт шинжилгээг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хийлгэж, махны аюулгүйн үзүүлэлтэд дүгнэлт гаргажээ.
Шинжилгээг 2018 оны 11-р сараас 12-р сард 2 давталттайгаар хийсэн. Тандалт шинжилгээг Говьсүмбэр аймгийн Баянтал, Сүмбэр сумын 6-р баг, Шивээговь сум, Сүмбэр сумын 5-р баг, Сүмбэр сумын 4-р баг, Дундговь аймгийн гэж гарал үүслийг бүсчлэн тооцоолж сорьцуудаа бэлтгэсэн байна.
Шинжилгээний дүнгээр махны дээжид хүнд металл, антибиотикийн үлдэгдэл, авермектины үлдэгдэл илрээгүй байна.