Дундговь аймгийн Сайншанд суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо. Тус сумын иргэн Д.Галсандоржийн гахайнд мал, амьтны гоц халдварт гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Тиймээс өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоолоо. Уг өвчинтэй холбогдуулан гарал үүсэл нь тодорхойгүй гахайн мах, махан бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглов. Мөн иргэдэд хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.